loader

Shopping Cart ( 0 )

Your Have 0 Item In Your Cart

close

No products in the cart.

Category: Зөвлөгөө

  • Home
  • Category: Зөвлөгөө
25June 2020

ШШГГ-ын харьяа Баривчлах төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тасагт

Бид 2021-08-25нд ШШГГ-ын харьяа Баривчлах төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тасагт:

  • Зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж /ЗАС/, автомат дефибриллятор
  • Зөөврийн ЭХО-Өвчтөний монитор-Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
  • УВЧ 30.03 шарлагын аппарат
  • Лабораторын хөргөгч
  • Эмийн шүүгээӨвчтөний ор, шүүгээ
  • Яаралтай түргэн тусламжийн тэргэнцэр
  • Хатаах шүүгээ
  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
  • Хатах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, суурилуулж, сургалтыг бүрэн хийж дуусгалаа. Ажил хэрэгч, хариуцлагатай, халуун дотноор хүлээн авч сургалтандаа хамт олноороо хамрагдаж хүлээн авсан Баривчлах төвийн хамт олондоо талархал илэрхийлье.Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье🤗
25June 2020

Сургалт

💯Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгино хайрхан дүүргийн ЭМТ-д сургалтын 🇱🇷🇲🇳“МУЛЯЖ”-уудыг нийлүүлж, сургалт явуулж дууслаа.

25June 2020

Зөвлөгөө

Хүнс, хоолны аюулгүй байдлыг хангах зарчим №1Цэвэр байлгаХүнс, хоолны аюулгүй байдлыг хангах зарчим №2Болгосон болон болгоогүй хүнсийг тус тусад нь байлгаХүнс, хоолны аюулгүй байдлыг хангах зарчим №3Хоол хүнсийг гүйцэд чанаХүнс, хоолны аюулгүй байдлыг хангах зарчим №4Хүнс хоолыг зохих температурт хадгалХүнс, хоолны аюулгүй байдлыг хангах зарчим №5Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эдийг сонгоЭх сурвалж: ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ

25June 2020

Зөвлөгөө

Нярай хүүхдийн биеийн дулааныг хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй. Хүүхэд хэдийчинээ бага байх тусам өөрийгөө дулаацуулах чадвар муу, биеийн дулаанаа маш амархан алддаг тул дулаан байлгах шаардлагатай. Үүнд:

  1. Хүүхдийн өрөөний дулаан 20°С – 24°С байх,
  2. Тохирсон хувцастай байлгах,
  3. Шөнийн цагаар дааруулж болохгүй, ноосон болон хөвөн даавуун хөнжлөөр хучиж унтуулах,
  4. Салхинд гаргахдаа цаг агаарын байдлыг сайтар ажиглаж тохирсон хувцастай гаргах, толгойг дааруулахгүй байх, учир нь биеийн дулааны 30% нь толгой ил байснаас алддаг.
  5. Өрөөнд нь дулаан хэмжигч тавьж байнга хянах,
  6. Хүүхдийн дагзыг алгаар илж үзэхэд дулаан байх ёстой. Хэрэв ингэж үзэхэд дагз хүйтэн байвал заавал дулаацуулах шаардлагатай гэсэн үг. Хөхүүл хүүхдийн биеийн халуун нь:Суганд 36- 37.3°САманд 36.6- 37.2°СШулуун гэдсэнд 36.9- 38°С байна.Гэхдээ дулаан байлгаж байна гэж хэт халууцуулж болохгүй. Ялангуяа байнга өлгийтэй байлгах нь гадна орчинд дасах чадварыг муутгах төдийгүй амархан өвдөх нөхцөл болно. Зуны улиралд гадаа тэргэнд удаан орхисноос хүүхэд наранд цохиулж өвдөнө. Аль ч тохиолдолд хүүхдийг машинд унтуулж орхиж болохгүй. Гадаа халуун байх тусам хүүхдийн толгойг норгох, нойтон алчуур, малгайтай байлгах, шингэн уулгах, усанд оруулж биеийг хөргөх зэрэг асаргааг тохируулан хийх хэрэгтэй

Эх сурвалж: Хүүхдийн Эмч Зөвлөж байна