Сургалт
Бид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын СДЭмнэлэгт-Эмнэлгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд-Мэс заслын багаж, тоног төхөөрөмжүүд-Уламжлалт, сэргээн засах эмчилгээний багаж, тоног төхөөрөмжүүд-Эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжүүдийг амжилттай хүлээлгэн өгч-Угсралт, суурилуулалт-Сургалтыг амжилттай хийж дужсгасан билээБиднийг халуун дотноор хүлээн авч, хамтран ажилласан Цагаан-Уул сумын СДЭ-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн сацуу та бүхний ариун цагаан ажил үйлсэд арвин их амжилтыг хүсье
Сайн үйлс
АНУ-ын Калифорни мужид амьдардаг ахлах сургуулийн сурагч Баярсайханы Хулан охин өөрийн санаачлагаар Монголчуудынхаа төлөө улсдаа үүсээд буй Ковид19 цар тахлын хүнд үед нэн шаардлагатай Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг -Баянзүрх дүүргийн ЭМТ-Сүхбаатар дүүргийн ЭМТ-Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-Хан-Уул дүүргийн ЭМТ-үүдэд 2021-09-08нд тус тус хандивлалаа.Эх нутаг, элгэн садан түмнийхээ эрүүл мэндийн төлөө алс холын АНУ-аас хичээл зүтгэл гаргаж, их үйлс бүтээж байгаа мундаг охиндоо талархал илэрхийлээд эрдэм номдоо шамдан суралцаж, Эх орондоо их зүйл бүтээхийг ерөөе.
ШШГГ-ын харьяа Баривчлах төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тасагт
Бид 2021-08-25нд ШШГГ-ын харьяа Баривчлах төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тасагт:
- Зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж /ЗАС/, автомат дефибриллятор
- Зөөврийн ЭХО-Өвчтөний монитор-Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
- УВЧ 30.03 шарлагын аппарат
- Лабораторын хөргөгч
- Эмийн шүүгээӨвчтөний ор, шүүгээ
- Яаралтай түргэн тусламжийн тэргэнцэр
- Хатаах шүүгээ
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
- Хатах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, суурилуулж, сургалтыг бүрэн хийж дуусгалаа. Ажил хэрэгч, хариуцлагатай, халуун дотноор хүлээн авч сургалтандаа хамт олноороо хамрагдаж хүлээн авсан Баривчлах төвийн хамт олондоо талархал илэрхийлье.Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье