Нярай хүүхдийн биеийн дулааныг хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй. Хүүхэд хэдийчинээ бага байх тусам өөрийгөө дулаацуулах чадвар муу, биеийн дулаанаа маш амархан алддаг тул дулаан байлгах шаардлагатай. Үүнд:
- Хүүхдийн өрөөний дулаан 20°С – 24°С байх,
- Тохирсон хувцастай байлгах,
- Шөнийн цагаар дааруулж болохгүй, ноосон болон хөвөн даавуун хөнжлөөр хучиж унтуулах,
- Салхинд гаргахдаа цаг агаарын байдлыг сайтар ажиглаж тохирсон хувцастай гаргах, толгойг дааруулахгүй байх, учир нь биеийн дулааны 30% нь толгой ил байснаас алддаг.
- Өрөөнд нь дулаан хэмжигч тавьж байнга хянах,
- Хүүхдийн дагзыг алгаар илж үзэхэд дулаан байх ёстой. Хэрэв ингэж үзэхэд дагз хүйтэн байвал заавал дулаацуулах шаардлагатай гэсэн үг. Хөхүүл хүүхдийн биеийн халуун нь:Суганд 36- 37.3°САманд 36.6- 37.2°СШулуун гэдсэнд 36.9- 38°С байна.Гэхдээ дулаан байлгаж байна гэж хэт халууцуулж болохгүй. Ялангуяа байнга өлгийтэй байлгах нь гадна орчинд дасах чадварыг муутгах төдийгүй амархан өвдөх нөхцөл болно. Зуны улиралд гадаа тэргэнд удаан орхисноос хүүхэд наранд цохиулж өвдөнө. Аль ч тохиолдолд хүүхдийг машинд унтуулж орхиж болохгүй. Гадаа халуун байх тусам хүүхдийн толгойг норгох, нойтон алчуур, малгайтай байлгах, шингэн уулгах, усанд оруулж биеийг хөргөх зэрэг асаргааг тохируулан хийх хэрэгтэй
Эх сурвалж: Хүүхдийн Эмч Зөвлөж байна