АНУ-ын Калифорни мужид амьдардаг ахлах сургуулийн сурагч Баярсайханы Хулан охин өөрийн санаачлагаар Монголчуудынхаа төлөө улсдаа үүсээд буй Ковид19 цар тахлын хүнд үед нэн шаардлагатай Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг -Баянзүрх дүүргийн ЭМТ-Сүхбаатар дүүргийн ЭМТ-Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-Хан-Уул дүүргийн ЭМТ-үүдэд 2021-09-08нд тус тус хандивлалаа.Эх нутаг, элгэн садан түмнийхээ эрүүл мэндийн төлөө алс холын АНУ-аас хичээл зүтгэл гаргаж, их үйлс бүтээж байгаа мундаг охиндоо талархал илэрхийлээд эрдэм номдоо шамдан суралцаж, Эх орондоо их зүйл бүтээхийг ерөөе.