ТАНИЛЦУУЛГА
Цахилгаан мэс заслын аппарат нь мэс заслын явцад өндөр давтамжийн /300-500кГц/ гүйдлээр эд эсийг зүсэх болон венийн жижиг судсуудыг коагуляцлах үйлдлүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Цахилгаан мэс заслын түлэх үйл ажиллагааны чвцад гадаргуу орчмын эсүүд халалтанд орох боловч эд эсүүд задрах байдлаар усаа алдахгүй цусны судасууд агшиж цус тогтоодог. Идэвхтэй электродын үзүүрт зүсэлт болон түлэлт хийхэд шаардагдах эдийн халалт үүсдэг. Энэ нь аппаратын ажиллах зарчим юм.
Нэг туйлт цахилгаан радио долгионы тусламжтайгаар мэс ажилбар, зүсэлт, цус бүлэгнүүлэлт хийх зорилгоор хийгдсэн төхөөрөмж юм.
Нэг туйлт цахилгаан мэс заслын радио долгионы гүйдэл нь идэвхитэй электрод болон идэвхигүй электродын хооронд өвчтөний биеээр дамжин явдаг.
Техник үзүүлэлт
Загвар: ZEUS-400
Цахилгаан тэжээл: 230 В/50,60 Гц
Чадал: 1200вА
Гал хамгаалагч: Т 6.3 АЛ
Аюүлгүйн байдал: 1-р бүлэг, CF-төрөл
Давтамж: 400Кгц
Хэмжээ: 330х455х150 мм
Жин: 13кг
Ажиллуулах орчин: 10-400С
Хадгалах орчин: -10+600С
Харьцангуй чигшийлт: 20-95%
Төхөөрөмжийг ажиллуулах дараалал
- Аппаратыг тэжээлд залгаж, аюулгүйн байдлын үүднээс цахилгаан газардуулгат хоблоно.
- Төхөөрөмжийг асаана.
- Цахилгаан мэс заслын аппаратын идэвхгүй электродыг холбоно.
- Зүсэх горимыг сонгож, гаралтын чадлыг тохируулна.
- Коагуляци хийх горимоо сонгож гаралтын чадлаа тохируулна.
- Коагуляцийн электрод болон хос товчтой бариулыг холбоно.
- Апаратын хойд талд байгаа оролтын хэсэгт хөлний педалийг холбоно.
- Хос товчтой бариул эсвэл хөлний педалийгдарна.
Горимуудын техник үзүүлэлт:
Горим | Гаралтын чадал | Давтамж | Дээд мэдрэх чадвар | Хийж гүйэтгэх хэмжээ | Давтагдах давтамж |
Pure cut зүсэх | 400 Вт/300Ом | 400 Кгц | 1,6 | 100 % | Үргэлжилсэн |
Blend 1 | 250 Вт/300Ом | 400 Кгц | 2,0 | 80 % | 33 Кгц |
Blend 2 | 200 Вт/300Ом | 400 Кгц | 2,2 | 60% | 33 Кгц |
Blend 3 | 150 Вт/300Ом | 400 Кгц | 2,4 | 50% | 33 Кгц |
Контакт коагуляци | 120 Вт/300 Ом | 400 Кгц | 3,3-1,5 | 10 % | 33-153 Кгц |
Биполяр коагуляци | 99 Вт/ 300 Ом | 400 Кгц | 1,6 | 100 % | 33 Кгц |
Spray коагуляци | 100 Вт/300 Ом | 400 Кгц | 4,5 | 8,0% | Үргэлжилсэн |
Хэрэгслүүдийг холбох:
ТӨХӨӨРӨМЖИЙН ЭД АНГИУДЫГ АРИУТГАХ АРГАЧЛАЛ:
Дахин хэрэглэгддэг монополяр бариул | Автоклаванд 1210-аар 20 минут орчим ариутгана | Хийн ариутгалын үед EO 20%+ CO2 80% |
Дахин хэрэглэгддэг биполя хямсаа | Автоклаванд 1210-аар 20 минут орчим ариутгана | Хийн ариутгалын үед EO 20%+ CO2 80% |
Дахин хэрэглэгддэг электродууд | Автоклаванд 1210-аар 20 минут орчим ариутгана | Хийн ариутгалын үед EO 20%+ CO2 80% |
Хэрэгслүүдийг ариутгахдаа 70%-ийн спиртээр болон зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэнэ.
Коагуляци аппаратын аюулгүйн ажиллагаа
- Аппаратыг хэрэглэх үед өвчтөн болон эмч нь шатамхай бодис агуулсан ариутгал, цэвэрлэгээ, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Аппаратыг ажиллах үед ойр орчинд өндөр давтамж болон богино долгионы ажиллах аппарат төхөөрөмж ашиглахгүй байх.
- Аппаратыг ажиллуулах үед орчны температур болон чигшийлтийн нөхцөлийн хангах.
- Аппаратын гадаргуу нь ус чийгний бүрэн хамгаалалтгүй учир ус болон шингэн орохоос болгоомжил
- Аппаратын арчиж цэвэрлэхийн өмнө тэжээлээс салгасан байх
- Аппаратыг цахилгаан тэжээлийг ханын эх үүсвэрт уртасгагч залгуур ашиглахгүй
- Электрод дагалдах хэрэгслийн муудсан байхыг байнга шалгах
- Аппаратыг хэрэглэхийн өмнө өвчтөний биед шатамхай шингэн бодис байгаа эсэхийг шалгах