TrichoScope Basic (MEDL3H) нь хүний хуйхыг шалгах, үсний шинжилгээ хийхэд тохиромжтой хэрэгсэл юм. Үс уналтын судалгаанд зориулагдсан.Нэг үсийг 200 дахин томруулж, маш нарийн харж болно.
Дижитал микроскоп нь хуйх, үсний гол болон үсийг нарийвчлан судлах гайхалтай хэрэгсэл юм.
Үс унах тохиолдолд трихоскопи хийх нь өвчтөнд маш их ач холбогдолтой бөгөөд учир нь үс уналтын 50 гаруй шалтгаан байдаг бөгөөд зөвхөн нарийвчлан сайн харж байж судалгаа хийж шалтгааныг тодруулж чадна. Трихоскопоор хийсэн зургууд нь мэргэжилтнүүдэд арьс, үсийг танихад тусална, мөн өвчин эмгэгийг тогтоож, эмчилгээний арга эсвэл зөв эмийг зааж өгөхөд маш хэрэгтэй.
Энэхүү төхөөрөмж нь бат бөх чанартай. Янз бүрээр томруулах боломжтой бөгөөд VGA, 1.3 мегапиксел, 5 мега пикселтэй загварууд байдаг. Өөр дээрээ тод цагаан LED гэрэлтэй учир гаднаас гэрэл тусгах шаардлагагүй. TheTrichoScope нь USB-ээр холбогдож, тэжээгддэг тул батарей шаардлагагүй. Pro болон Pro HR загварт суурилуулсан туйлшруулагч шүүлтүүрийг ашиглан аливаа хурц гэрлийг дарах боломжтой.
Дүрсийг компьютерийн монитор, зөөврийн компьютер эсвэл таблет дээр үзэж, дижитал хэлбэрээр хадгалах боломжтой. Windows болон MacOS зэрэг томоохон үйлдлийн системүүдтэй нийцдэг. Шаардлагатай бүх програм хангамж багтсан болно.
Техник үзүүлэлт:
Микроскоп тохируулга: 10-70х ба 200х дахин томруулна.
VGA нягтрал: 640 х 480
LED: 8 цагаан гэрэл, солих боломжтой.
USB оролттой