Сайн байцгаана уу? Эрхэм Монголын ахан дүүс та бүхэн.
Ашид Буян ХХК нь 2009 оноос эхлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон найдвартай орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол улсад нутагшуулах өндөр хүчин чадалтай чанартай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ханган нийлүүлж хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд манай хамт олон хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Анх компани ХБНГУ-ын Карл Шторц компанийн дэлхийн брэнд болсон дурангийн багаж тоног төхөөрөмжийг Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр гараагаа эхэлж байсан бол одоо эрүүл мэндийн салбарын бүхий л төрлийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээс гадна эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, оношлуур урвалжийг импортлох ханган нийлүүлэх хэмжээнд компанийн үйл ажиллагаа өргөжин тэлжээ.
Мөн Ашид Буян компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ашид Өрнөх Эрүүл Мэнд Мэдлэг ТББ-ыг байгуулж нийгмийн эрүүл мэндийн хүрээнд Монгол улсын иргэн хувь хүний эрүүл мэндийн суурь мэдлэг дадлага туршлага ойлголттой байхын тухайдад ЕБС-ийн биологи, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт ашиглагдах муляж маникен бүхий хичээлийн хэрэгсэл хэрэглэгдэхүүнээр хангах төсөл, ЕБС-ийн эмчийн өрөөний тохижилт, багаж тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийг бүрэн боловсруулж загвар болгон судалгаатайгаар иж бүрэн 2 өрөөг тохижуулж кабинет байгуулсан байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг цаашид бүтээлцэж олон жил хамтран ажиллах эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон гадаад дотоодын олон улсын болон хувийн хэвшлийн бүх байгууллага тэдгээрийн хамт олон эрүүл мэндийн салбарын нийт эмч ажилтнууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бидний цаашдын хамтын ажиллагаа улам дэвшин дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн:
Ашид Буян ХХК-ийн Ерөнхий захирал Тэрбишийн Алтангэрэл.