Ашид буян ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд:
Манай компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь
- Иргэдэд эрүүл мэндийн суурь боловсрол олгох
- Иргэдийг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх суурь мэдлэг, ур чадвар, дадлага олгох
- Гэнэтийн зүрх зогсолтын үед ард иргэд бие биедээ тусламж үзүүлэх Зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж /AED/ -ийг олон улсын стандартын дагуу олон улсад ашиглаж заншсан эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн хүрээнд энэ аппаратыг нутагшуулах/ Энэ зорилгын хүрээнд 2017 онд Ашид Буян компанийн захирал Т.Алтангэрэл Монгол хэл дуут зааварчилгаа, Монгол улсад таних өнгө зэргийг баталгаажуулж, Монгол улсын нийт ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд үүсч буй гэнэтийн зүрх зогсолтоос шалтгаалсан нас баралтыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээнд MNS стандартыг батлуулах ажлыг санаачлан хийж гүйцэтгэв/
- Байгаль орчинд ээлтэй, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд
- Нийгмийн эрүүл мэнд, ХАБЭА-г чиглэсэн сургалт, дадлага дээр суурилсан мэдлэг олгох чиглэсэн байдаг.
Мөн бид эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмнэлгийн ажиллагсад, албан хаагчдад чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг жил бүр санаачилдаг бөгөөд үүнээс дурдвал:
- 2015 онд УНТЭ-ийн ЯТТ-ийн тасагт нийт ажиллагсдын эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сургалтын хэрэглэгдэхүүн муляж, маникен хандивлав.
- 2016 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэрэгжүүлэгч агентлаг байгууллагуудад Амилуулах суурь тусламж хэрхэн үзүүлэх талаар дадлага сургалтыг Монголын Яаралтай Түргэн Тусламжийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан.
- 2017 онд Нийслэлийн ЕБС-ийн 31-р сургуулийн биологи болон эмчийн өрөөг засварлаж тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүн муляж, маникен болон эмчийн өрөөний эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангасан.
- 2017 онд Зам, Тээвэр Хөгжлийн Яаманд гэнэтийн зүрх зогсолтын үед ашиглаж хүний алтан амь аврах Зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмжийг суурьлуулж албан хаачдыг анхны тусламж үзүүлэх сургалтад хамруулав.
- 2018 онд УНТЭ-ийн инженер техникийн албаны өрөөг тохижуулав.
- 2018 онд “Яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэлд олон нийтийн оролцоо” Баруун бүсийн аймгуудын чуулга уулзалтанд ивээн тэтгэгчээр
- 2019 онд С1 телевизийн Доктор Санчир эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлгийн эфирийн өрөөг эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж тохижуулсан.
- 2019 онд МУЗН-тэй хамтын ажиллагааны санамж бичиг зурж, Анхны тусламжийн сургалтын төвд сургалтын зориулалттай Зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж болон Цээж шахалтын маникен хүлээлгэн өгсөн.
- 2020 онд УХТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч нарын өрөөг засварлан тохижуулав.
- 2020 онд: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн коронавируст халдварын цар тахлын үеийн үйл ажиллагааг дэмжиж маск 25,000 ширхэг, гар ариутгагч санитол 3,000 ширхэг, хамгаалалтын хувцас 50 ширхэгийг тус тус хандивлалаа. Хандивласан маск, гар ариутгагч, хамгаалалтын хувцсыг нийслэлийн эмзэг бүлгийн 2,500 өрх болон коронавируст халдварын эсрэг ажиллаж буй МУЗН-ийн сайн дурын ажилтнуудад дэмжлэг болгон олгогдсон.
- 2021 онд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлж 6,100,000 төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдийг хандивласан.
- 2021 онд АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт шаардлагатай тавилгуудыг хийж, ширээ сандлаар хангасан.
- 2021 онд ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд 12,500 ширхэг амны хаалтыг хандивлав.