Зориулалт
Уг аппарат нь зүрх судас, шөрмөс, мэдрэлийн систем болон арьсны зарим нэг өвчинг эмчлэх зориулалттай. Аппаратыг мэдрэлийн, шүд эрүү нүүрний, чих хамар хоолойн, эмэгтэйчүүдийн өвчинд эмнэлэг нэгдсэн эмнэлэгийн хүрээнд ашиглана.
Хүний биеийн гадаргуун аль нэгэн хэсэгт өндөр хүчдлийн импульсын хувьсах гүйдлийг өгч эмчилгээг явуулна. Аппаратанд 440 кГц импульсын гүйдлийг өгдөг байсан, одоо ойролцоогоор 50-100 кГц – ыг ашигладаг. Зөөврийн Искра-1, Искра-2 (давтамж нь 110 кГц)
Бага оврын Импульс-1, Корона-М (давтамж нь 50-60 Гц) хонх хэлбэрийн импульсын гүйдлийг ашигладаг.
Электрод – шилэн конденсаторон электрод конденсаторын нэг тал нь агаарыг соруулж авсан шилэн доторх металлан утас, нºгºº тал нь катушикууд юм.
Техникийн үзүүлэлт
- Өндөр давтамжийн импульс модульчлах давтамжийн хэлбэлзэл 110 кГц±8,25 кГц
- Аппаратын гаралтан дээрхи хамгийн их гүйдлийн хэмжээ 4мА ±1,2мА. Чихний болон десен электродын хувьд гаралтан дээрхи хамгийн их чадал нь 3 мА±1мА
- “Мощность” тохируулга нь гаралтын гүйдлийг тэгээс хамгийн их утганд хүртэл аажмаар тааруулах зориулалттай.
- Ажлын горимыг тохируулах хугацаа 3 минутаас ихгүй.