JM Building Services - шаблон joomla Продвижение

"Ашид Буян" ХХК нь 2006 оноос эхлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдаа, уул уурхай, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй.

 

2010 оноос эхлэн Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах зорилготой эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлэн улсын клиникийн эмнэлгүүд, аймаг, сум, дүүргийн эмнэлгүүд болон хувийн өмчийн томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж олон улсын чанарын шаардлага хангасан сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлүүдийг ханган нийлүүлсээр байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл ханган нийлүүлхийн зэрэгцээ монгол хүний бие физилогид тохирсон эмнэлгийн муляж, манекенийг эрүүл мэндийн байгууллагуудад амжилттай нийлүүлж байна.


Эрхэм зорилго.
Эрүүл мэндэд ээлтэй, чанартай, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, нийлүүлэгчээс үйлдвэрлэгч болох.


Эрхэмлэх үнэт зүйлс.

  • Чадварлаг, эвсэг, залуу баг.
  • Тогтвортой ажиллагаа.
  • Сайн түншлэл.
  • Хамтран ажиллагсад болон хэрэглэгчийн сэтгэл ханамж.


Хүний нөөц.

Нийт ажилтны олонх нь бакалавр, магистрын зэрэгтэй болон магистрант. Нарийн мэргэжлийн эрдмийн зэрэг цолтой орон тооны бус зөвлөхүүдтэй.


Бидний бахархал.

  • "Эрүүл мэндийг дээдлэн хандивлагч” Өргөмжлөл – 2009, ЭМЯ.
  • "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шилдэг ханган нийлүүлэгч” Өргөмжлөл – 2009, Азийн Хөгжлийн Банк, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-2.
  • "Ерөнхий ивээн тэтгэгч” - 2009, ШУТИС-ЭХИС оюутнуудын 13 дахь удаагийн тэмцээн.
  • "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер”- 2010, ШУТИС-ЭХИС мэргэжил сурталчилах өдөрлөг ерөнхий ивээн тэтгэгч.


Харилцагч байгууллагууд.

ЭМЯ, Азийн Хөгжлийн Банк, Клиникийн нэгдсэн болон тусгай эмнэлгүүд, Нийслэл, орон нутгийн болон хувийн эмнэлгүүд, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд.


Эрүүл мэндийн худалдааны төв.

Бид түншүүдийн чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэн үйлчилдэг.


Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ

Мэргэшсэн инженер, техникийн залуу чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хариуцан гүйцэтгэдэг.